М.Энхболд : Би албан тушаалаас илүү эв нэгдлийг эрхэмлэдэг хүн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд дахин санал хураалтад оролцож нэр, саналаа өглөө. Тэрбээр “иргэдээ талцуулж, хуваах, хар буруу зүйл явуулах, хууль бус үйл ажиллагаа их явж байна. Эв нэгдлийг эрхэмлэдэг хүн гэдгийг манай сонгогч түмэн мэднэ. Би албан тушаалаас илүү эв нэгдлийг эрхэмлэдэг хүн. Монгол Улсын Үндсэн хуульдзаасны дагуу иргэд сонгох эрхээ эдлэх ёстой. Зарим улс төрийн намууд цагаан сонголт хийгээрэй гэж уриалж байна. Энэ бол иргэдийн сонгох эрхэнд халдаж байгаа явдал. Тиймээс ирцээ бүрдүүлж, идэвхитэй оролцоорой. Сайхан наадаарай” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ