Сонгуулийн ирц 12 цагт : Нийслэл 20,60 хувь, Аймаг 17,33 хувь, Улсын хэмжээнд 18,83 хувь байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын 12.00 цагийн ирцийн мэдээллийг Сонгуулийн Ерөнхий хорооноос танилцуулж байна.
Аймгуудын ирцийнхувьд,
Архангай аймаг 16,2 хувь
Баян-Өлгий аймаг 9,5 хувь
Баянхонгор аймаг 20,7 хувь
Булган аймаг 15,6 хувь
Говь-Алтай аймаг 18,4 хувь
Говьсүмбэр аймаг 23,7 хувь
Дорноговь аймаг 21,5 хувь
Дорнод аймаг 16,2 хувь
Дундговь аймаг 16,3 хувь
Дархан-Уул аймаг 19,6хувь
Завхан аймаг 19,8 хувь
Орхон аймаг 16,3 хувь
Сэлэнгэ аймаг 17,8 хувь
Сүхбаатар аймаг 19,3 хувь
Төв аймаг 18,4 хувь
Увс аймаг 17,4 хувь
Ховд аймаг 15,2 хувь
Хэнтий аймаг 17,2 хувь
Хөвсгөл аймаг 14,99 хувь
Өвөрхангай аймаг 18,1 хувь
Өмнөговь аймаг 18,2 хувь
Аймгийн хэмжээнд 17,33 хувийн ирцтэй байна.
Харин Нийслэлийн хэмжээнд,
Хан-Уул дүүрэг 20,6 хувь
Сүхбаатар дүүрэгт 19,3 хувь
Чингэлтэй дүүрэг 18,1хувь
Баянгол дүүрэг 21,3хувь
Баянзүрх дүүрэг 22,4хувь
Сонгинохайрхан дүүрэг 19,8 хувь
Багануур дүүрэг 19,2 хувь
Багахангай дүүрэг 27 хувь
Налайх дүүрэг 22,7 хувийн ирцтэй байна.
Нийслэл хувьд 20,6 хувийн ирцтэй байна. Харин улсын дүнгээр 18,83 хувийн ирцтэй байна.
Зургадугаар сарын 26-ны ирцийн мэдээлэлтэй харьцуулахад хоёр хувиар бага байна гэлээ.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Төв аймагт асуудал гарсан. Саналын хуудсаа машин нь таниж уншихгүй байна гэсэн. Мэдээлэл технологийн 10 баг газар дээр нь ажиллаж байгаа. Төв аймгийн санал авах ажиллагаа хэвийн явагдаж байна. Хуулиндсанал авах техник гацсан тохиолдолдгар ажиллагаанд шилжнэ гэсэн байдаг” гэсэн тайлбарыг өглөө.
Ирц нэмэгдүүлэх талаар СЕХ хэвлэл, мэдээллийнхэнтэй хамтарч ажиллаж байгааг хэллээ. Мөн сонгуулийн хорооддоо үүрэг даалгавар өгч байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ