Х.Баттулга: Оффшорт байгаа улс төрчдийн мөнгийг оруулж ирнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга саналаа өглөө. Тэрээр Баянзүрх дүүргийн I хорооны нутаг дэвсгэр, 48 дугаар сургуулийн байранд байрлах сонгуулийн 1655 хэсгийн хороонд охины хамт очиж саналаа өгсөн юм. Үүний дараа тэрээр :
-Сүүлийн долоо хоногт олны хүч оломгүй далай гэдгийг баталсан үйл явдлууд боллоо. Бид УИХ-д 65 гишүүнтэй МАН, Засгийн газраар ард түмний талд олон, олон шийдвэрийг гаргуулж чадлаа. Эрдэнэтийн 49 хувь, тэтгэврийн нас, хүүхдийн мөнгө гээд.
Хэрвээ бид олуулаа нийлээд Засгийн газрыг шахаж чадвал ард түмэндээ зориулсан олон эерэг саналыг гаргуулж болох юм байна гэдийг нотлон харуулсан хоёр дахь шатны сонгууль боллоо гэж онцлон тэмдэглэмээр байна” хэмээлээ.
Мөн Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд оффшор данстай хүмүүстэй тэмцэнэ гэдгээ хэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ