ЦУОШГ: Бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа

2017 ОНЫ 07 ДУГААР САРЫН 08-НААС 07 ДУГААР САРЫН 12-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Энэ сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус,Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ