Наадмаар нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, өрхийн эмнэлгүүд ажиллана

Долоодугаар сарын 10-17-ны өдрийг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллуулах талаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/93 тоот тушаал гарсан байна. Мөн энэ өдрүүдэд “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газарт ажиллах хариуцлагатай жижүүрүүдийг томиллоо.
Түүнчлэн “Баяр наадмын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/90 тоот тушаалаар Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбай, Хүй долоон худагт Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ