З.Энхболд: Төрийн албан хаагчид хууль зөрчвөл амьдралтай чинь холбоотой асуудал үүснэ гэдгийг анхааруулъя

Сонгуулийн санал хураалттай холбоотой зөрчил гарч байгаа талаар АН-ын дарга асан З.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Шар бугуйвчтай хүмүүс орж ирэхэд санал авах байрны төрийн албан хаагч 3 саналынхуудсыг өгсөн байна. Баянзүрх дүүргээс гадна Сонгинохайрхан, Увс, Өвөрхангай зэрэг орон нутагт олон газар энэ зөрчил давтагдаж байна. Энэ зөрчил ньЭрүүгийн хуулийн 5 зүйл ангиар зохицуулагддаг.
Сонгуулиар ард нийтийн санал асуулгад нэгээс илүү удаа санал өгснийг зохион байгуулсан бол 450-5000 нэгж буюу500 мянган хүртэл төгрөгөөрторгох, нэг сар хүртэл хугацаагаар баривчилна гэж заасан байдаг. Төрийн албан хаагч хууль зөрчвөл ажлаасаа халагдах хүртэл арга хэмжээ авдаг. Санал авах байранд ажиллаж байгаа төрийн албан хаагчидхууль зөрчвөл амьдралтай чинь холбоотой асуудал үүснэ гэдгийг анхааруулъя. Тиймээстөрийн албан хаагчид хууль зөрчих үйлдлээ зогсоосон нь дээр.Х.Баттулгын сонгогчид нэг, М.Энхболдын сонгогчид 3 саналын хуудас өгч болохгүй.
Сонгуульд саналаа өгсний дараа сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно гэж хуульд заасан. Гэтэл СЕХ хууль бус тогтоол гаргаж бүртгэлийн хуудасөгөхгүй байх тогтоол өгчээ. Сонгогчид саналаа өгөөд бүртгэлийн хуудсаарааStarеx машины сугалаанд оролцож болно.Бүртгэлийн хуудсаар“Монос”-ынэмийн сангаас үнэгүй эм өгч байна. “Café been” үнэгүй кофе өгч байгаа. “Гэгээнтэн”киног үнэгүй үзүүлж байна. Энэ бол хэний төлөө саналаа өгөхдөө биш сонгуулиа өгч, ирц бүрдүүлэхэд чиглэж байгаа арга хэмжээ. Манай хувийн компаниуд сайн дураараа энэ арга хэмжээг зохион байгуулж байна" хэмээлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ