Ц.Элбэгдорж :Санал хураалтыг энэ өдрөөр өндөрльеье

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, сонгуулийн 1851 хэсгийн хороонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргий Н.Болормаагийн хамтаар 11.40 цагт хүрэлцэн очиж, саналаа өглөө.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч “Хэн ч гарсан бай ард түмэн бол Ерөнхийлөгчийг өөрчилдөг. Саналаа өгье гэж бодож байгаа хүнийхээ төлөө идэвхитэй саналаа өгөөрэй.
Санал хураалтыг энэ өдрийн сонгуулиар өндөрлье, дараа дараагийн олон ажил хүлээгдэж байна. Саналаа идэвхитэй өгөөрэй, сайхан наадаарай” хэмээлээ.
Сонгуулийн 1851 хэсгийн хороонд 11.40 цагийн байдлаар нийт сонгогчийн 21.7 хувь саналаа өгөөд байна. Нийт 2518 сонгогч саналаа өгөх ёстой аж.
Зөөврийн хайрцгаар өчигдөр сонгогчийн саналыг авсан. Тус хэсгийн хороонд зөөврийн хайрцгаар 10 хүн саналаа өгсөн бол түр хасалтын тэмдэглэгээтэй 198 сонгогч байснаас дөрөв нь өнөөдөр ирж, саналаа өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ