Нэр дэвшигч Х.Баттулга 100 гаруй мянган саналаар илүүрхэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнг 22.00 цагаас эхлэн тоолж эхэлсэн. Тэгвэл 22.30 цагийн байдлаар нэр дэвшигч Х.Баттулга 100 гаруй мянган саналаар илүүрхэж байна. Тодруулбал, Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 507 мянган сонгогчийн санал авсан бол МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 403 мянган сонгогчийн саналыг тус тус аваад байна. Энэ удаагийн санал хураалтад цагаан сонголт буюу хоёр нэр дэвшигчийн хэнд нь ч санал өгөөгүй сонгогч 86,328 байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ