Ч.Содномцэрэн: Ирц 50-иас дээш хувьтай гарсан учраас нэмэлт санал хураалт явуулах шаардлагагүй

Сонгуулийн Ерөнхий хорооноос 22.00 цагийн ирцийн мэдээллийг танилцууллаа.

Аймгуудын хувьд,

Архангай58,51 хувь

Баян-өлгий 63,73 хувь

Баянхонгор 65,78 хувь

Булган 57,97 хувь

Говь-алтай 55,53 хувь

Говьсүмбэр 63,5 хувь

Дорноговь 58,76 хувь

Дорнод 52,28 хувь

Дундговь 58,62 хувь

Завхан 65,74 хувь

Өвөрхангай

Өмнөговь 50,95 хувь

Сүхбаатар

Сэлэнгэ 55,17 хувь

Төв 59,52 хувь

Увс 62,75 хувь

Ховд 57,67 хувь

Хөвсгөл 57,59 хувь

Хэнтий 56,81 хувь

Дархан-уул 55,62 хувь

Орхон 55,78 хувь

Аймгуудын ирц 58,35 хувьтайбайна.

Нийслэлийн дүүргүүдийн хувьд,

Баянзүрх 62,95 хувь

Хан-уул 63,29 хувь

Сүхбаатар 64,18 хувь

Чингэлтэй 60,63 хувь

Баянгол 63,71 хувь

Сонгинохайрхан 62,75 хувь

Багануур 56,96 хувь

Багахангай 67,96 хувь

Налайх 64,58 хувь

Нийслэлийн хэмжээнд 62,85 хувьтай байна. Улсын хэмжээнд урьдчилсан байдлаар 60,41 хувийн ирцтэй байна.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн хэлснээр “гадаадын сонгогчдын саналыг тоолж байна. мөн зарим аймгууд 21.30 минутанд сумдуудаасаа ирцээ авсан байна. Хоёр дахь удаагийн санал хураалтын ирц хүчинтэй гарч байна. Бүх аймаг, дүүргүүдэд ирц 50-иас дээш хувьтай гарсан учраас нэмэлт санал хураалт явуулах шаардлагагүй гэж үзлээ. Гадаадын санал тоолох ажиллагаа маргааш үргэлжилнэ. Үүний үр дүнгээр сонгуулийн дүн гарна” гэлээ.

Мөн Төв аймгийн санал тоолох ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Хэвлэх үйлдвэр дээр кодыг зассан байна гэсэн мэдээллийг өгсөн. Тагнуулын Ерөнхий газраас хэвлэх үйлдвэрийн хүнээс тайлбар авсан байна. Одоо шалгаж байгаа гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ