Ардчилсан нам 11.00 цагт мэдээлэл хийнэ

Ховд аймгийн Үенч сумын сонгуулийн дүн өглөөний 10.00 цагт ирлээ. Ингэснээр Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн сонгуулийн дүн гарав. Улсын хэмжээнд 1.206.809 иргэн саналаа өгснөөс 610.541 нь Х.Баттулгыг, 496.840 нь М.Энхболдыг дэмжсэн байна.


Урьдчилсан дүнгээр21 аймгийн 11-т нь АН, 10-т нь МАН ялалт байгуулав. Улаанбаатар хотын есөн дүүргийн долоод нь Х.Баттулга, Багахангай, Налайх дүүрэгт М.Энхболд ялалт байгууллаа.

Одоогийн байдлаар “Туркиш эйрлайнс”-ийн онгоцоор орой 23.00 цагийн орчимд ирэх 986 саналын хуудсыг тоолсноор Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн гарна.

АН өнөөдөр 11.00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийхээ зарлав. Харин МАН-аас энэ талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ