Нислэг хойшлогдсон тул Европын улс орнуудын сонгогчдын саналыг орой 23.00 цагт ирнэ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал хураалтын нэгдсэн дүн гараагүй байна. Учир нь, гадаад дахь сонгогчдын саналыг онгоцны дипломат шуудангаар тээвэрлэн ирж байгаа юм. Өнөөдөр өглөөний байдлаар зарим улсад буй монголчуудын саналыг СЕХ хүлээн авч, одоо тоолохоор бэлтгэж байна. Гэхдээ европын улсууд дахь сонгогчдын саналыг тээвэрлэх “Тurkish airlines” компанийн нислэг саатаж, орой 23.00 цагийн орчимд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буухаар хойшлогдсон гэх мэдээллийг СЕХ өглөө. Тэгэхээр саналыг өнөөдөр 23.00 цагт хүлээн авч, тоолохоор болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ