30 минут үргэлжлэх байсан уулзалт 2 цагаар сунав

Өчигдөр Гамбург хотод дэлхийн бодлогын гол үйл явдал болж – “Их хорь” –ийн орнуудын тэргүүн нар хамгийн хурц хурц асуудал хэлэлцэхээр хуран цугларав.Удирдагчид хэлэлцээний нийтийн ширээний ард болон тус тусдаа уулзав.Ийм тусдаа уулзалтын нэг нь Орос, АНУ-ын ерөнхийлөгч нарын уулзалт онцгой хүлээлттэй байсан бөгөөд төлөвлөснөөс хавьгүй удаан үргэлжилжээ. Гамбургт глобалчлалыг эсэргүүцэгчдийн үйлдэлтэй холбоотой төлөвлөгөөгүй хэрэг явдал ч болж, энэ удаа тэд тун түрэмгий авирлаж , хотодзодоон нүдээн дэгдээсэн байна.
“Их баярлалаа. Ерөнхийлөгч Путин бид хоёр янз бүрийн асуудал хэлэлцсэн. Бүх зүйл маш сайхан болж өнгөрлөө. Бидний харилцаанд болон манай орнуудын хувьд олон нааштай үйл явдал болно хэмээн бид хүлээж байна” гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“Бид тантай утсаархоёр талын харилцааны маш чухал чухал асуудал болон олон улсын байдлын асуудлаар хэд хэдэн удаа ярьсан.Утсаар ярих нь учир дутагдалтай нь мэдээж. Хэрвээ бидхоёр талын болон олон улсын хурц хурцасуудлыг нааштайгаар шийдвэрлэхийг хүсч байгаа бол,ингэж биеэр уулзах шаардлагатай”гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин хариулсан байна.
Өмнө нь дэвшүүлж байсан нэг ч прогноз биелэсэнгүй. Тухайлбал, уулзалтын үргэлжилсэн хугацаа төлөвлөж байснаас илүү их сунаж, хоёр цаг үргэлжилжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ