Сонгуулийн Ерөнхий хороо мэдээлэл хийнэ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох явж өндөрлөж байна. Энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 610 мянга хүний санал буюу нийт сонгогчдын 50.60 хувийн саналаар ялалт байгууллаа гэсэн урьдчилсан мэдээлэл гараад буй. Харин энэ талаар өнөөдөр 12:00 цагаас СЕХ хэвлэлийн хурал хийж, сонгуулийн дүн мэдээг албан ёсоор зарлана гэсэн ч одоогоор хэвлэлийн хурлын тов тодорхойгүй байна. Харин АН Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтаа Төв талбайд зохион байгуулна гэсэн албан бус мэдээлэл байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ