Х.Баттулга ирэх даваа гаригт Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд 50,6 хувиар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ялалт байгуулсан нь тодорхой болоод байна. Одоогоор СЕХ сонгуулийн албан ёсны дүн мэдээг танилцуулаагүй байгаагийн учир нь гадаадад амьдарч буй цөөн тооны монголчуудын өгсөн санал ирэхийг хүлээж байгаа ажээ.
Харин нийгэмд энэ жилийн наадмыг хэн нээх вэ? гэсэн хүлээлт бий болоод байгаа юм. Тэгвэл одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа “Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөх. Энэ талаар УИХ-ын даргатай ярилцав. 7н сарын 10 буюу нөгөөдөр. Ёслолын бэлтгэлийг шуурхай хангах” хэмээн жиргэжээ. Иймд Х.Баттулга энэ сарын 10 ны өдөр буюу ирэх даваа гаригт Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, энэ жилийн наадмыг нээх бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ