Онцгой байдлын 25 гал сөнөөгчийг эсэн мэнд оллоо

Төв аймгийн Мөнгөн морьт суманд гарсан ой хээрийн түймрийн унтраахаар явсан гал сөнөөгчид хоёр хоногийн өмнөөс холбоо тасарчээ.

Нийслэлийн гал унтраах ангийн 25 гал сөнөөгч арав хоногийн өмнө Мөнгөн морьт суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар явсан ба хоёрхоногийн өмнө аврагчид түймэр унтарсан талаар төв рүүгээ мэдэгдэж, ирж авахыг хүсчээ.

Ингээдөнгөрсөн пүрэв гаригт /2017.07.06/ гал сөнөөгчдийг авахаар хотоос машинтай хүмүүс очсон ч тэд хооронд зөрж, хоёр хоногийн турш холбоо тогтоож чадалгүй өнжжээ. Сураггүй болсон 25 гал сөнөөгчийг олохоор эхний өдөр дөрвөн морьтой хүн ойд эргүүл хийсэн ба тэд өнөөдөр үдээс хойш хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байсан аж. Тиймээс өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас нисдэг тэрэг гаргаж, 25 аврагчийг олохоор Мөнгөн морьт сумыг зорьжээ.

Золоор дөнгөж сая онцгой байдлын алба хаагчдыг олж, одоо хот руу онгоцоор авчирч байна гэсэн мэдээллийг ОБЕГ-ын газрын дарга С.Залуухүү өглөө.

Гал сөнөөгчдийг авахаар хоёр өдрийн өмнө хотоос гарсан машинууд зааж өгсөн зам дууссан тул 10 гаруй километрийн наана тэднийг хүлээж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ