СЕХ: Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга 50,61 хувиар ялалт байгуулсан


Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад нийт 1 сая 990 мянга 797сонгогч бүртгэгдсэнээс саналаа 1 сая 207 мянга 787 сонгогч өгчээ. Ирц 60,67 хувьтай гарсан талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ. Нийт сонгогчдын 614226 сонгогч буюу 50,61 хувийн саналыг Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга авч Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Харин МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд 497067 сонгогчийн санал буюу 41,16 хувийн саналыг авсан байна.Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр санал хүргүүлэх тогтоолыг СЕХ хуралдаж баталжээ. Хуралдаанаар олонхийн 614226 сонгогч /50,61 хувь/-ийн санал авсан Халтмаагийн Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж 10.00цагт УИХ-ын даргад өргөн барихаар болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ