Путиний нисэх онгоц Гамбург орох замдаа НАТО-гийн орнуудыг тойрчээ

Владимир Путиний нисэх онгоц Гамбургт G20-ийн дээд хэмжээний уулзалтад очихдоо, НАТО-гийн орнуудын дээгүүр нисэлгүйгээр 500 км тойрчээ. Нисэх онгоц ингэж илүү урт замаар явсан шалтгааныг Ройтерс агентлаг тодруулж тайлбарлаагүй байна.

Оросын ерөнхийлөгчийн нисэх онгоц Москвагаас Гамбург рүү “Хорийн” дээд хэмжээний уулзалтад очихдоо, 500 км тойрсныг хэвлэлд мэдээлжээ.Нисэх онгоц Умард Атлантын эвслийн орнуудын зарим нутгийгтойрч ниссэн байна. “FlightRadar24” порталд бичсэнийг иш татан Ройтерс агентлаг ингэж мэдээлжээ.

Уг порталын материалаас үзвэл, бүртгэлийн RA-96022 дугаартай Ил-96 нисэх онгоц ийм замаар явсан байна. Дани, Германы агаарын орон зайд орохын өмнө нисэх онгоц төвийг сахисан Финланд, Шведийн нутаг дэвсгэр дээгүүрниссэннь “FlightRadar24” порталын газрын зургаас тодорхой харагджээ.

Ройтерс агентлагийн бичсэнээр, Гамбургт ийм бүртгэлийн дугаартай нисэх онгоцноос Владимир Путин гарч ирснийгоросын телевизээр үзүүлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ