БНАСАУ-ын пуужингийн туршилтын тухай мэдээг Орос улс НҮБ-д танилцуулсан байна

Долоодугаар сарын 4-нд БНАСАУ баллистик пуужин харавсан тухай радилокацын мэдээллийг Орос улс НҮБ-д танилцуулжээ. Умард СолонгосАНУ болон өөрийнх нь нотлож байгаагаар, тив хоорондын баллистик пуужин биш, харин дунд тусгалын баллистик пуужин харавсаныг энэ мэдээ нотлож байгааг мэдээлж байна.

Оросын батлан хамгаалах яамнылавлагаа болон пуужингийн нислэгийн схемийн дүрс бүхий захидлыг бямба гарагт НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газар болон Аюулгүйн Зөвлөлдявуулжээ.2017 оны долоодугаар сарын 4-нд Пхеньянаас баруун хойш 100 километрт оршдог пуужингийн “Тончандон” туршилтын талбайгаас“Хвасон” гэдэг дунд тусгалын баллистик пуужин харавсныг Эрхүү мужид байдаг “Воронеж” маягийн радиолокацын станц ажиглаж байсныг тодруулан тайлбарлаж байна. Пуужин 14 минут орчим нисч, нислэгийн хамгийн дээд өндөрцэг нь 535 километр, нислэгийн алслал нь 510 километр байжээ.Баллистик пуужин Япон тэнгисийн усан мандалд унасан байна.

Тив хоорондын “Хвансон-14” баллистик пуужин анх удаа амжилттай туршсан тухай Умард Солонгосын төв телевиз мягмар гарагт мэдээлжээ. Пуужингийн нислэгийн хамгийн их өндөр нь 2802 километр бөгөөд 933 километр ниссэн гэж мэдээлж байсан юм.Энэ нь тивийн хоорондын пуужин байсан гэсэн дүгнэлтийгПентагон бас хийсэн байна. Гэвч Оросын БХЯ-ны мэдээгээр,пуужингийн тактик-техникийн үзүүлэлт ньдундтусгалынпуужингийнхтай адил байжээ.

БНАСАУ-ын харавсан пуужингийн төрлийн талаар долоодугаар сарын 5-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдаан дээр

санал зөрсөн байна. Гэвч БНАСАУүнэндээ тив хоорондын баллистик пуужин харавсныг нотлосонамерикийн тагнуулын албаны мэдээ баримтыг танилцуулахад бэлэн байна гэж НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли тэгэхэд мэдэгдэж байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ