Наадмын өдрүүдээр ихэнх нутгаар хурц нартай байж, хэт хална

Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар хэт халах тул малчид иргэд болон аялал зугаалгаар зорчигчдыг нарших, хэт халуунд даралт ихсэх зэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээг толилуулья:
Баруун аймгуудын нутгаар: 11-13-нд нутгийн хойд хэсгээр, 14-16-нд зарим газраар дуу цахилгаантай, түр зуурын бороо орно. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус, Их нуурууд болон Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус дулаан байна. 15-16-нднутгийн баруун хэсгээр сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: 10,13-нд нутгийн баруун хэсгээр, 11-12-нд нутгийн хойд хэсгээр, 14-15-нд зарим газраар, 16-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай, түр зуурын бороо орно. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 27-32 градус дулаан байна. 13-15-нд Орхон-Сэлэнгийн саваар өдөртөө 31-36 градус хүрч хална.
Зүүн аймгуудын нутгаар: 11-12,16-нд нутгийн хойд хэсгээр, 13-14нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 10-11,13-нд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 24-29 градус, бусад хугацаанд шөнөдөө 14-19 градус өдөртөө 29-34 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 13,15-16нд нутгийн баруун хэсгээр түр зуурын борооорно. Дуу цахилгаантай борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус өдөртөө 29-34 градус,бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 33-38 градус хүрч хална.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ