Хязаалангийн уралдаанд Архангай аймгийн Ж.Уясахын бор үрээ түрүү магнайд ирлээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам хязаалан насны морины уралдаанаар эхэллээ. Хязаалангийн уралдаанд 304 хурдан буян бүртгүүлснээс 127 хязаалан гарааны зурхай руу мордсон.

Үүнээс уралдааны түрүү магнайд Архангай аймгийн Их тамир сумын харъяат Ж.Уясахын бор үрээ хурдаллаа. Ж.Уясахын энэхүү хурдан буян өнгөрсөн жилийн наадмаар шүдлэн насандаа Улсын баяр наадмын түрүү магнайд хурдалсан бол өнөө жил ийнхүү дахин төрийн их баяр наадамд түрүүлж, түмэн олноо баясгалаа. Түүний аав Архангай аймгийн Их тамир сумын уугуул Д.Жаргалсайхан2005 онд Ардын хувьсгалын 84 жилийн ойн үндэсний их баяр наадамд хязаалан үрээгээ айргийн тавд хурдлуулж байсан. Мөн 2007 онд мөн айрагдуулж байсан бол 10 жилийн дараа хүү нь хязаалан үрээгээ улсын наадамд түрүүлгэв.

Түрүү магнайд Архангай аймгийн Их тамир сумын Д.Жаргалсайханы хүү Уясахын бор үрээ

ХЯЗААЛАН: Түрүү магнай Архангай аймгийн Их тамир сумын Ж.Уясахын бор үрээ

Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Д.Бат-Эрдэнийн хурдан зээрд

ХЯЗААЛАН: Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Д.Бат-Эрдэнийн хурдан зээрд

Айргийн гуравт Баянхонгор аймгийн Богд сумын Д.Ганболдын хонгор үрээ

ХЯЗААЛАН: Айргийн гуравт Баянхонгор аймгийн Богд сумын Д.Ганболдын хонгор үрээ

Айргийн дөрөвт Дорноговь аймгийн Цагаан-Уул сумын Б.Батсайханы шарга халзан үрээ

ХЯЗААЛАН: Айргийн дөрөвт Дорноговь аймгийн Цагаан-Уул сумын Б.Батсайханы шарга халзан үрээ

Айргийн тавд Дундговь аймгийнЛ.Эрдэнэбаярын хурдан хээр үрээ орж ирж наадамчин олны магнайг тэнийлгэлээ.

ХЯЗААЛАН: Айргийн тавд Дундговь аймгийн Л.Эрдэнэбаярын хурдан хээр үрээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ