Индонезын ерөнхийлөгч гэр бүлийнхнийхээ аялалын зардлыг өөрөө төлнө

Жоко Видодо

Индонезын ерөнхийлөгч Жоко Видодо G20-ийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцсон Герман болон Туркт өөрийн гэрийнхэний байсан зардлыг хувиасаа гаргах ажээ.“Jakarta Globe” сонин төрийн тэргүүний хэвлэлийн товчооны удирдагч Бей Махмудины хэлснийг иш татан ням гарагт ингэж бичсэн байна.

“Турк болон Германд ерөнхийлөгчтэй хамт явсан түүний гэрийнхэний замын болон зочид буудлынзардлыгөөрөө гаргана гэдгийгтэр хэлсэнюм” гэж хэвлэлийн товчооны тэргүүн цохон заажээ.

Индонезын төсвийн ил тод байдлын форумын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Апунг Видади ерөнхийлөгчийн гэр бүлийнхэнийаялалынжинхэнэ зардлын хэмжээндэргэлзсэний дараа Махмудин ийм мэдэгдэл хийсэн байна. Ерөнхийлөгчийн ёслолын арга хэмжээний дагуу, Индонезын ерөнхийлөгч айлчлал хийхдээ гэргийгээ л авч явж болдог байна. Видодог Турк, Германд айлчлахад түүнийгурван хүүхэд, бэр болон ач хүү нь хамт явжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ