З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар томилогдлоо

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тангаргаа өргөж, төрийн тамгаа гардаж авсан билээ. Тэрбээр өнөөдөр хамгийн анхны томилгоогоо хийлээ.

Тухайлбал Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболдыг томилсон тухай албаны эх сурвалж мэдээллээ.

Энэ томилгооноос өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар УИХ, Засгийн газрын гишүүн асан Ц.Баярсайхан ажиллаж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ