Наадмаар нийтийн тээвэр 22.30 цаг хүртэл үйлчилнэ

Баяр наадмын өдрүүдэд өглөө 08:00 цагаас орой 22:30 хүртэл нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлнэ.

Нийтийн тээвэр “Хүй 7 худаг” руу 1,000 төгрөгөөр иргэдэд үйлчилнэ. Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 87 чиглэлдих багтаамжийн 676, туслах 5 чиглэлд бага багтаамжийн 21, зуслангийн 3 чиглэлд 5 нийт 711 автобус үйлчилгээнд гарна.

Мөн долоодугаар сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж "Мишээл экспо төв” рүү нийт 10 чиглэлийн 62 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 24 чиглэлийн 158 автобус үйлчилнэ.

“Мишээл экспо төв” болон “Дүнжингарав худалдааны төв”-өөс “Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 20 автобус 4 минут тутамд, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дунд гол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 3 автобус 4 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.

Долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, долоодугаар сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус, 20 минут тутамд, “3, 4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ны зогсоолуудаас тус бүр 4 бага багтаамжийн автобус /нийт-20/ “Хүй 7 худаг” руу 1,000 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ