Т.Болдбаатарын халиун азарга түрүүлж, торгон жолоо өргүүлэв

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Т.Болдбаатарын халиун азарга түрүүлж, торгон жолоо өргүүлэв. Т.Болдбаатарын халиун азарга өнгөрсөн оны Үндэсний их баяр наадамд мөн түрүүлж байсан юм.
Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Баттулгын хээр, гутгаар байрт Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач С.Мөнхнасангийн бор азарга хурдлав. Айргийн дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Баянбатын "Наран" хонгор, Айргийн тавд Дорнод аймгийн Баян-Уул сумын уяач Д.Энхболдын буурал азарга хурдаллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ