Нисэх буудлын жорлонгоос алтан гулдмайнууд гарчээ

Японы Кансай нисэх буудлын ажилтнууд Тайваниас ирсэн нисэхийн“Vanilla Air” компанийн нисэх онгоцны жорлонгоос хэдэн арван килограмм жинтэй алтан гулдмайнууд олсоныг телевизийн NHK суваг мэдээлжээ.Гаалийнхан олдсон алтыгконтрбандтай холбоотой хэмээн үзэж байна.

Алтан гулдмайнуудыг хар уутанд хийж,нисэх онгоцны сүүлийн хэсэгт жорлонгийн хананы цаана нуусан байжээ. Ингэж сайтар нуун далдалсан хэдий ч,нисэх орнгоцны багийнхан хананыгадарлагаа хачирхалтай байдлаар ханзарсан байхыг анзаарсан байна.Гаалийн албаны ажилтнууд газар дээр нь ирж, алтыг гаргаж авчээ.

Энэ хэргийн дараа “Vanilla Air” компанийн аюулгүй байдлыг хангах албаныхандотоодын хяналтыг чангатгах бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.

Хэн контрбандын бараагингэж нуусан байж болохыг нисэх буудлын алба одоо Японы хууль сахиулах байгууллагынхантай хамтран тодруулахаар ажиллаж байгаа ажээ. Энэ зорчигч тээврийн нисэх онгоц харъяалагддаг нисэхийн“Vanilla Air” компанийн төлөөлөгчид мөрдөн шалгах ажил явуулж эхлэсэн тухайгаабас мэдэгдсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ