Кофе хүний биед хэрхэн нөлөөлдөгийг эрдэмтэд тодруулжээ

Шинжээчдийн үзэж байгаагаар, өдөр бүр кофе уух нь олон өвчнөөр нас барах эрсдэлийг бууруулдагбайна. Кофе уудаг зуршил нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг америкийн эрдэмтэд тодруулах гэж оролджээ.Судалгааны дүн “EureAlert”сайтад нийтлэгдсэн байна.
Туршилтад 215 мянга гаруй хүн оролцжээ.Өдөр бүрх кофе уух нь хорт хавдар, чихрийн шижин өвчин, түүнчилэнзүрх, судасны өвчнөөр нас барах эрсдэлийг 12%-иар бууруулдагийг судалгаа харуулсан байна. Харин өдөр бүр хоёр-гурван аяга кофе уух нь нас барах эрсдэлийг 18 хувиар бууруулдаг ажээ.
Энэ нь кофе нас уртасгадаг байж болох юм гэсэн хэрэг биш бөгөөд гэхдээ кофе уух болон нас баралт буурах нь хоорондоо яалт ч үгүй холбоотойг эрдэмтэд онцлон тэмдэглэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ