Б.Нямсүрэнгийн зээрд даага түрүүллээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаан боллоо. Уралдаанд нийт 282 даага хурдалжээ. Энэ жил Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх сэрвээний өндрөөр стандарт тогтоох шийдвэр гаргасан. Тиймээс нас насны ангилалд нэлээд хэдэн хурдан хүлэг хасагдаад байгаа юм. Даага насны уралдаанд ч мөн адил айраг, түрүүнд орж ирсэн морьдыг хасах шийдвэрийг Хурдан морины комисс гаргажээ. Өөрөөр хэлбэл түрүү магнайд Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Бат-Эрдэнийн хүрэн даага, хоёрдугаар байранд Баянхонгор аймгийн уяач Д.Ганболдын хонгор даага орж ирсэн байна. Гэвч сэрвээний өндөр илүү гарсан тул хасагджээ. Ингээд удаах байруудад орсон даагыг урагшлуулсан байна. Түрүү магнай - Говьсүмбэр аймгийн Баянгал сумын уяач Б.Нямсүрэнгийн дангар зээрд сартай дөрвөлжин даарга авсан байна. Аман хүзүү - Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач З.Батбаярын хул алаг даарга Айргийн гурав - Төв аймгийн Архус сумын уяач Б.Баярбаатарын хул даага Айргийн дөрөв - Өмнөговь аймгийн Цогцтэций сумын уяач Т.Батмөнхийн халтар саран дэвсгэртэй дөрвөлжин даага Айргийн тав - Төв аймгийн Сэргэлэн сумын уяач И.Өлзийхутаг сартай зээрд даага

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 17 хэм дулаан
Өчигдөр 07 цаг 41 мин