Ерөнхийлөгч Х.Баттулга хүй долоон худагт

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүй долоон худагт очиж, хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Энэ үеэр тэрбээр Монгол Улсын гавьяат тээвэрчин Д.Долгорсүрэн, түүний хүү Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарын галаар зочлов.
Х.Баттулга ерөнхийлөгч мөн Хүй долоон худагт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, Манлай уяач Т.Болдбаатарын галаар зочиллоо. Манлай уяач Т.Болдбаатарын халиун азарга энэ жилийн азарганы уралдааны түрүү магнайг авсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга манлай уяачид болон тэнд цугларсан наадамчдад баяр наадмын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ