Ерөнхийлөгч Х.Баттулга Их Тэнгэрт амьдрахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Их Тэнгэрийн аман дахь тансаг харшид амьдрахгүй юм байна. Тэрбээр Төв шууудангийн урд байрлах Ю.Цэдэнбал даргын байшинд амьдарч, Төрийн ордон ойрхон тул ажилдаа алхаж очиж байх шийдвэр гаргасан талаар түүний ойрын эх сурвалж мэдээлэв. Үе үеийн Ерөнхийлөгч нарын сүр хүчийг гайхуулан, ард олноосоо “тасран”, тусгай хамгаалалттай газар амьдардаг байсан уламжлалт тансаглал Х.Баттулга Ерөнхийлөгчийн санаачлагаар дуусгавар болох бололтой.
Ямартаа ч шинэхэн Ерөнхийлөгч маань Манж амбаны дээл, малгай бүс, Их Тэнгэрийн тансаг харшаас татгалзсан байна. Түүний жишгээр УИХ, Засгийн газрын гишүүдээс эхлэн бусад яам, агентлагийн дарга, эрх мэдэлтэнүүд том жийп унан, гудамж талбайгаар бөглөрөл үүсгэн, дохио хангинуулан давхихаас татгалзана гэдэгт иргэд найдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ