ИУ бүлэглэлийн толгойлогч амьд сэрүүн байгаа гэв

Террорын “Исламын улс” (ИУ) бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдади амьд байгаа болов уу. Иракийн ДХЯ-ны төлөөлөгч ингэж мэдэгджээ. Аль-Багдади одоо болтол террористуудын хяналтад байгаа Сирийн Ракка хотын хавьд нуугдаж байж болох юм гэж тэр хэлсэн байна.
Тавдугаар сарын сүүлчээр Ракка хотын урд талын хаяа дүүрэгт агаараас цохилт өгөх үеэр аль-Багдади алагдсан байж болох юм гэж түрүүнд нь Оросын БХЯ мэдэгдсэн билээ.Сүүлд нь түүний амь үрэгдсэн тухай мэдээллийг ИУ бүлэглэлийн төлөөлөгч нотлосон юм.Түүгээр ч барахгүй, түүнийг залгамжлагчийн нэрийг ойрын үед зарлана хэмээн Иракийн мэдээллийн“Сумария Ньюз” порталд бичсэн байна.
Аль-Багдади (жинхэнэ нэр нь – Ибрагим Авад Ибрагим аль-Бадри)2014 оны долоодугаар сард олны дунд анх удаа үзэгдсэнийг РИА Новости агентлаг дурджээ. Тэгэхэдтеррористуудын эзлэсэн Мосул хотын нэг сүмээс тэр “исламын халифат”-ыг байгуулсан тухай зарласан юм. Түүнээс хойш түүнийг хэд хэдэн удаа “оршуулж”,харин тэр бүрийд түүний үхсэн тухай мэдээлэл нотлогдож байгаагүй юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ