Берлин хотын захирагч Михаель Мюллер улаанбаатар хотод айлчилж байна

Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр өглөө манай улсын нийслэлд газардлаа. Тэд энэ сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчлах юм. Айлчлалын үеэр Берлин хотын Захирагч Михаель Мюллерыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзана.Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон хотын удирдлагуудтай уулзаж, Улаанбаатар хотын төлөвлөлттэй танилцах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

БЕРЛИН МУЖ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БӨГӨӨД БЕРЛИН ХОТЫН ЗАХИРАГЧ

НОЁН МИХАЕЛЬ МЮЛЛЕРЫН НАМТАР

1964Берлин хотод төрсөн, эхнэр 2 хүүхэдтэй

1982Ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн

1983Бизнесийн удирдлагын Техникийн коллеж төгссөн

1986 хүртэл Бизнес эрхэлсэн

1986-2011Хувиараа хэвлэлийн бизнес эрхэлж байсан

1981 оноос Социал-Демократ намын гишүүнээр элссэн

1991-2000Социал-Демократ намын орон нутгийн дарга

1989-1996Берлин хотын Темпелхоф дүүргийн ассемблейн гишүүн

1996 оноос Берлины “Төлөөлөгчдийн танхим”-ын гишүүн

2000-2004.05 Темпелхоф-Шонеберг дүүргийн Социал-Демократ намын дарга

2001-2011Берлины “Төлөөлөгчдийн танхим” дахь Социал-Демократ намын дарга

2004-2012Берлин муж дахь Социал-Демократ намын дарга

2011-2014Берлин хотын захирагч, Хот төлөвлөлт, байгаль орчны асуудал хариуцсан сенатор

2014.12.11Берлин муж улсын сайд болон хотын захирагчаар ажиллаж эхэлсэн

2016 оноос Берлин муж дахь Социал-Демократ намын дарга



СЭТГЭГДЭЛ БИЧИХ