ЦУОШГ: Энэ сард Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр хур багатай=

Агаарын температурын сарын дундаж нь Хангайн Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эх болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх ба ялангуяа нэгдүгээрарав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын сав нутгаар 33-38 градус хүрч халах төлөвтэй.
Энэ сард орох тунадасны нийлбэр хэмжээ нь Хөвсгөлийн баруун, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орох төлөвтэй гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ