Лхагва гариг хүртэл түр зуурын дуу цахилгаантай бороотой өдрүүд үргэлжилнэ


УЛААНБААТАР ХОТОД:
Даваа гаригт: өдөртөө +26 хэм /бага зэргийн бороотой/, шөнөдөө +18 хэм /үүлшинэ/
Мягмар гаригт: өдөртөө +26 хэм /үүлшинэ/, шөнөдөө +14 хэм /бага зэргийн бороотой/
Лхагва гаригт: өдөртөө +24 хэм /бага зэргийн бороотой/, шөнөдөө +13 хэм /бага зэргийн бороотой/
Пүрэв гаригт: өдөртөө +27 хэм /үүлшинэ/, шөнөдөө +12 хэм /үүл багасна/
Баасан гаригт: өдөртөө +29 хэм /үүлшинэ/, шөнөдөө +14 хэм /үүл багасна/
2017 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 18-НААС ДОЛООДУГААР САРЫН 22-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
18-нд баруун болон говийн аймгуудын хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын зарим газраар, 19-нд нутгийн зарим газраар, 20-нд говь болон зүүн аймгуудын зарим газраар, 21-нд Алтайн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.
Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө хална.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ