Асгат хайрханы орчим 4-5 түймрийн голомт үүсчээ

Он гарсаар нийтдээ 120 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Өнөөдрийн байдлаар 22 түймрийн голомт байгаа аж. Хамгийн сүүлд авсан сансрын зураглалаар Эрдэнэт сумын Асгат хайрханы орчинд 4-5 түймрийн голомт үүсчээ. Эдгээр түймрүүдэд 370 орчим албан хаагч түймэр унтраах ажлыг гардан зохион байгуулж байгаа аж. Онцгой байдлын ерөнхий газраас ой хээрийн түймрийн нөхцөл байдал харьцангуй тайван аймгуудаас хүч хэрэгслээ татжээ. Тухайлбал, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Өвөрхангай аймгуудаас хүч хэрэгслүүдээ татсан байна. р ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаярын ярьж байгаагаар 22 түймрийн голомтыг Онцгой байдлын газар хяналтдаа авч, унтраах ажлыг орон нутгийн хүч хэрэгсэл, цагдаа, хилийн цэргийн байгууллага, нэмэлт бусад хэрэгсэлтэй хамтраад ажиллаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ