Шуурхай нэгдүгээр бүлэг гал түймрийн голомт руу хөдөллөө


Өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт шуурхай хурал хийн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ээс гал түймэртэй тэмцэж буй алба хаагчид болон иргэдийг түлэгдэж угаартах, бэртэж гэмтэх эрсдлээс сэргийлэх, эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх үүднээс эмнэлгийн 5 шуурхай бүлэг газар дээр нь ажиллуулахаар томилсон.
Шуурхай нэгдүгээр бүлгийг ТТАХНЭ-ийн Гэмтлийн мэс заслын эмч, дэд хурандаа Б.Баттөмөр ахлан нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр Төв аймгийнБатсүмбэр суманд гарч буй гал түймрийн голомт руу өнөөдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хөдөллөө.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 21 гал түймэр гарснаас, 7 түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ