Сургууль, цэцэрлэгийн засварыг ирэх сарын 15-ны дотор дуусгахыг үүрэгдлээ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хэт халуун үргэлжилж цаг агаарын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед нийслэлийн ногоон бүсэд амарч, зугаалахыг түр хугацаагаар хориглосон шийдвэр гарсан. Үүний хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй байна” гээд “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/537 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүргэ болгов.

Мөн тэрээр улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын ажлын засвар, өргөтгөлийн ажлуудыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгах зэрэг үүрэг даалгаврыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 17 хэм дулаан
Өчигдөр 07 цаг 41 мин