БНАСАУ дэлхийд хэзээ ч цөмийн цохилт өгч мэдэх тухай шинжээчид ярьжээ

Шинжээчдийн үзэж байгаагаар, БНАСАУөмнөхүеийгээ бодвол цөмийн материал ихтэй болсон бөгөөд тйимээс тус орон сар бүрийд хэд хэдэн цөмийн бөмбөг хийж байгаа гэж тэд үзэж байна.
БНАСАУ, АНУ хоёр бие биеэ газрын хөрснөөс арчина хэмээн сүрдүүлэхийн хэрээр энэ орнуудын хоорондын түгшүүртэй байдал дээд цэгтээ хүрсэн бололтой.Саяхан Ким Чен Ун Өмнөд Солонгосоос АНУ-ын цэргийг гаргахыг шаардаад,эс бөгөөс цөмийн аюулт бөмбөгийнхээ нэгийг дэлбэлнэ хэмээнзаналхийлсэнюм.
Пхеньяны эрх баригчдын цөмийн гол объектөмнөх үеийгээ бодвол их хэмжээний плутонитай болсоныг шинжээчдийн дүгнэлт харуулжээ.Энэ нь БНАСАУилүү олон бөмбөг, илүү их түлш үйлдвэрлэж байгаагийн тов тодорхой жишээ болж байна.
“Умард Солонгосын цөмийн зэвсгийн нөөцийг бүр илүү нэмэгдүүлж болох плутонийн хэмжээ” тодорхой бус байгааг БНАСАУ-ын цацраг-химийн лабориторид авсан зураг харуулжээ.
Энэ нь БНАСАУ-ын өөрийн аюулгүй байдалд учирч буй хамгийн том аюул хэмээн үздэг АНУ-ын албаны хүмүүс багагүй сэтгэл зовинохшалтгаан болж мэдэх бөгөөд Ким Чен Ун ч АНУ-ын томхон хотуудыг устгана хэмээн сүрдүүлсэн юм.
Умард Солонгос саяхан тив хоорондын баллистик пуужингааамжилттай туршсаныхаа дараа энэ сүрдүүлэг бүр илүү бодитой болж эхэлж байна хэмээн шинжээчид үзжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ