Буддын шашны ламтны занданшуулсан шарил эрдэмтдийг алмайруулжээ

Хятадын хойд нутгийн Хэбэй мужийн Вуан хотын Динхуэй хийд дэх занданшуулсан шарилыг сканердсан нь судлаач эрдэмтдийг төдийгүй, түүнчилэн лам нар болон мөргөлчдийг бүр гайхшируулсан байна.
Хийдэд хадгалж, олон зууны туршид бурханчилан шүтэж ирсэн буддын шашны нэгэн ламын мянган жилийн настай занданшуулсан шарилын дотоод эрхтнүүд төдийгүй, түүнчилэн үе, судсууд нь зүв зүгээр байсныг LIGA news сайтад дурджээ.
Лам нар өөрсдөө ламтан Цы Сянийн шарилыг сканердэж үзэх саналыг эрдэмтдэд тавьж, тэд ч тэр даруй зөвшөөрчээ.2017 оны эхээр эмч нар бүхий л шаардлагатай аппарат хэрэгслийг сүмд авчирч, судлах ажилдаа орсон байна.
Тэгсэн чинь судалгааны үр дүн бүх хүнийг алмайруулж орхижээ. Эцсийн дүгнэлт гаргахад эмч, лам нар, сэтгүүлчид болон мөргөлчид өөрсдийн нүдэнд итгээгүй байна. Мянган жилийн өмнө занданшуулсан ламтнышарилд томографыншинжилгээ хийхэд, түүний яс, шүд, дотор эрхтнүүд, тэр ч байтугай тархи зүв зүгээрбайжээ.
Эрхнтнүүд нь өчүүхэн төдий ч муудаагүйгээр барахгүй, хэлбэр дүрсээ алдаагүйг эрдэмтэд дурдаж байна. Мянган жилийн өмнө занданшуулсан ламтны шарил тэдний өмнө байгааг эмч нар хэрвээ мэдээгүй байсан бол, энэ хүн цаг хүрэхгүй хугацааны өмнө нас баржээ хэмээн баараггүй хэлэх байсан бизээ.
Буддын шашны түүхийн товчооноос үзвэл, ламтан Цы Сянь Энэтхэгээс гаралтай хүн байжээ. Манай эриний нэгдүгээр мянганы сүүлчээр тэр буддын шашныг номлож,дэлгэрүүлэхээр Хятадад ирсэн байна. Яваандаа тэр өч төчнөөн дагагч, олон зуун мянган шавьтай болж, харин нас барсных нь дараа түүнийг занданшуулж,хүндэтгэн залбирч байхаар хийдэд залжээ.
Тэрээр нас бараагүй, харин самадхи буюу гүн бясалгалын байдалд орсон бөгөөд хэзээ нэгэн цагтэнэ байдлаас гарч болох юмгэж лам нар өөрсдөө нотлож байгаа гэнэ.
Эрхэм дээд хүндлэлийн илэрхийлэл болгон, саяхан түүний шарилыг алтджээ
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ