Батсүмбэрийн түймэр хуурайшилтаас үүссэнийг хуулийнхан тогтоожээ

Цагдаагийнерөнхий газар долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийн тухай 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгажээ. Үүнээс 71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоож, 34 хэрэг, зөрчлийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Ой, хээрийн түймэр тавьж байгаль экологид хохирол учруулсан этгээдүүдийг Монгол Улсын Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж, 36 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.Харин Хэнтий аймгийн Норовлин сумын “Онон” багийн “Ар Бэрх”, Цэнхэрмандал сумын “Ногоон нуруу”, Дорнод аймгийн Халхгол сум “Ялалт” багийн “Баруун шавар”, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Уялган” багийн “Усан Хужир” гэх газрын ойн сан бүхий газарт гарсан түймрүүд нь байгалийн үзэгдэл аянга, хуурайшилтаас үүсэлтэйг тогтоожээ. Долдугаар сар гарснаас хойш Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэртзургаан ой, хээрийн түймэр бүртгэгдсэн гэнэ.Уг түймэр нь байгалийн үзэгдэл хуурайшилтаас болсон нь Онцгой байдал, Цагдаагийн алба хаагчдын хамтарсан шалгалтын явцад урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Одоогоор Сэлэнгэ аймагт есөн түймэр, Булган аймагт хоёр ой, хээрийн гал түймэр ассан хэвээр, гал сөнөөгч, нутгийн иргэд өдөр шөнөгүй галыг цурамд оруулахаар ажиллаж байна. Харин харьяа орон нутгийн цагдаа нар гал юунаас болж гарсныг тогтоохоор хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ