Жембор буюу олон улсын скаутуудын майхан арга хэмжээ болно

Энэ сарын 27-ноос ирэх сарын хоёрны өдрүүдэд Ази, Номхон далайн бүсийн 31 дүгээр Жембор буюу олон улсын скаутуудын майхан зуслангийн арга хэмжээ Олон улсын хүүхдийн "Найрамдал” цогцолборт болно. Жемборид гадаадын 50 гаруй орны 2000, манай улсын 21 аймаг, есөн дүүргийн 4000 гаруй хүүхэд, залуучууд, 1500 зохион байгуулагч, гадаад, дотоодын зочид төлөөлөгч оролцох юм.
2012 онд Бангладеш хотод болсон 30 дугаар Жемборийн үеэр манай улс уг үйл ажиллагааг зохион байгуулах эрхийг авчээ. Өнгөрсөн жил тус арга хэмжээг Монгол Улсад болох томоохон үйл ажиллагааны жагсаалтад оруулж, тогтоол баталсан байна. Үүний дагуу Ерөнхий сайдын захирамжаар Жембори зохион байгуулах Үндэсний хороо байгуулж, даргаар нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, дэд даргаар нийслэлийн Засаг дарга С.Батболд нарыг томилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ