97 настайдаа дунд сургуулийн боловсролтой болжээ

Америкийн Пенсильвани муж улсынФиладельфи хотын оршин суугч, дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчинЧарльзЛюцци 97 насандаа дундсургууль төгссөн гэрчилгээ гардан авчээ. Ассошиэйтед пресс агентлаг ингэж мэдээлсэн байна.
Люцци ахлах ангид сурч байхдаа сургуулиа орхиходхүрчээ. Тэр эхлээд ажил хийж, гэр орныхныхоотэжээх хэрэгтэй болсон байна.Дараа ньцэрэгт татагдаж,хэд хэдэн медалиар шагнуулжээ.
Тийнхүү олон жилийн дараасургууль төгсгөж, дунд боловсролын гэрчилгээтэй болж чадсан байна. Түүний ингэж сурахыг гэрбүлийн хүмүүснь ч дэмжжээ. “Аавын маань хүсэл мөрөөдөл биелэсэнд би туйлаас баяртай байна”гэж түүний охин хэлснийг хэвлэлд дурджээ.
Одоо Люццицаашид коллежид сурчболохыгүгүйсгэхгүй байгаа гэнэ. Би цаашид сурч чадна, учир нь одоо надад ямар ч татлаа түлхээ байхгүй гэж тэр хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ