С.Баярыг Монголд авчрах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын илрүүлсэн “Панамын материалууд” гэх 215 мянган компани, бизнесмэн, улстөрчийн оффшор дансны мэдээлэл дотор Монголын зарим улс төрчдийн нэрс гарч ирж байсан.Тэгвэл тус баримт дотор Ерөнхий сайд асан С.Баярын АНУ-д амьдардаг Б.Нандин, Б.Бадамханд хоёр охиных нь нэрс гарч ирсэн.
АНУ-ын хайлтаар илэрсэн Б.Бадамхандын хувьд Багамын аралд байрлалтай Гоулд Уеллен Инк компанийн нэр дээр дөрвөн ч данс байгаа бол Энрико Дел Каса гэх испани нэртэй хүн хамтрагчаар бүртгүүлсэн Б.Нандин гэх хүнд хоёр ч данс байгаа юм.
Өнгөрсөн хугацаандтүүний охидуудын нэр дээрх дансны асуудал нэлээд сөхөгдөж, Англи улс дахь монголчууд тайван жагсаал хийхэд хүргэсэн. Учир нь тэрбээр Англи улс дахь Элчин сайдын албан тушаал хашдаг юм. Тэгвэл энэ асуудал дахин сөхөгдөж эхэллээ. Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү "С.Баярын Монголдоо авчрах талаарх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ" хэмээн жиргэжээ.
Харин С.Баяр “Надад оффшор данс байхгүй. Улс төрч хүнд оффшор дансбайх ёсгүй гэж үздэг. Гэхдээ хуулийн зохицуулалт нь ямар юм. Миний очих гэж байгаа улсын хувьд ямар үйл явдал болсонд мэдэх юм алга. Оффшор данстай холбоотой асуудлаар шалгуулж хариуцлага хүлээхэд би бэлэн байна" хэмээн тайлбар хийсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ