АНУ байг “гэрлийн хурдаар” устгах лазерийн зэвсэг туршжээ

“USS Ponce” хөлөг онгоцонд байрлуулсан лазерын зэвсгийн системийг (LaWS) Персийн буланд туршжээ. Угтуршилтыг АНУ-ын тэнгисийн цэргийн флот хийсэн байна. Телевизийн СNN сувагтуршилтад оролцсон америкийн цэргийнхний хэлснийг иш татан ингэж мэдээлжээ.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн уламжилж байгаагаар, туршилтын үеэр нисгэгчгүй нисэх онгоцыг уг системээр байгустгах ёстой байсан байна. Цэргийнхэн энэ нисэх онгоцыг угзэвсгээр онилох тушаал өгсний дараахан нисэх онгоцны өрөөсөн далавч агшин зуур шатаж,тэнгист унажээ.Ингэхдээ “анзаарагдалгүй, дуу чимээ гаргалгүйгээр”байг оносныг телевизийн суваг дурдсан байна.

Хөлөг онгоцны ахмад Кристофер Уэлс лазерын зэвсгийн системийг “олон байны эсрэг хэрэглэж болох олон талын зориулалттай зэвсэг” хэмээн тодорхойлжээ. Энэ нь “сумнаас ч илүү цэцэн юм” гэж тэр хэлсэн байна.

Уг систем нь тив хоорондын баллистик пуужингаас 50 мянга дахин хурдтайбөгөөд байг “гэрлийн хурдаар” устгаж чадна гэж дэслэгч Кейл Хьюз мэдээлжээ.Ингэхдээ энэ зэвсэг нь огт дуу чимээ гаргадаггүй бөгөөд түүнээс гэрлийн цацраг харагддаггүй, учир нь спектрийн үзэгддэггүй хэсэгт ажилладаг байна. LaWS нь пуужин устгаж чадах уу гэсэн асуултад тэр “Чадна” гэж хариулжээ.

LaWS-ийг нэг удаа ашиглахад бараг зардал гарахгүй гэдгийг цэргийнхэн нотлож байна. Уг системийг ажиллуулахад гурван хүнтэй баг болон цахилгааны нөөцлүүр бүхий багаахан генератор хэрэгтэй гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ