Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- БОАЖЯ-н харьяа Дамбадаржаа дахь модлог ургамалын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэнд “Ойн аж ахуйн сургалтын төв”-ийг ашиглалтад оруулна.
- Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн баярыг тохиолдуулан баярын хурал, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 10.00 цагаас Автотээврийн үндэсний төвийн хурлын зааланд болно.
- 11.00 цагт монгол ньюс мэдээллийн төвд МАН-ын бага хурлын гишүүн М.Ганбаатар намын удирдлагын шинэчлэлтэй холбоотой хөдөлгөөн байгуулж байгаагаа мэдэгдэнэ.
- Одон орон, геофизикийн хүрээлэнгийн 60 жилийн ойд зориулсан арга хэмжээ Чингис зочид буудлын III давхарт 09.00 цагт эхэлнэ.
- Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүндэтгэл үзүүлэх Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын Цэргийн ёслолын жагсаал Жанжин Д.Сүхбаатарын талбайд 11.00 цагт зохион байгуулагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ