Хүн төрөлхтөн хичнээн хэмжээний хуванцар үйлдвэрлээд байгааг эрдэмтэд тооцоолжээ

Хүн төрөлхтөн хуванцар сав үйлдвэрлэх эхний технологи бий болсноос хойш барагцаалвал 8 тэрбум тонн ийм сав үйлдвэрлэж амжсанаас, одоо гуравны хоёр нь хогийн цэгүүдэд хөглөрч, гадаад далайн усан мандалд “хөвж явна” гэж“Science advences” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд дурджээ.
“Олонхи төрлийн хуванцар савыг микробууд ямар ч байдлаар задлаж чаддаггүй байгаа бөгөөд тиймээсбидний тарьсан энэ бүх хоголон мянган жил биш юмаа гэхэд, олон зуун жилээр биднээс салахгүй нь. Бидний тарьсан энэ их хогонд хийсэн дүн шинжилгээ нь бид уг материалыг хэрхэн ажиглаж байгаа, үүнээс хэрхэн салах тухай бодоход хүргэж байна ” гэж Афины Жоржиягийн их сургуулийн (АНУ) судлаач Йенна Ямбекбичжээ.
Өнөөдөр Дэлхийн хогийн цэгүүдэд жил бүр барагцаалвал 300 сая тонн хуванцар сав хаягдаж, үүний ихээхэн хэсгийг хөрсний микробууд задлаж чаддаггүй учир, бараг тэр чигээрээолон арав, тэр ч байтугай олон зуун жилээр тэндээүлдэж байгаа юм.Хуванцарын найрлагад ордог олон бодисгадаад далайн усанд шингэж , энд загас, шувууны ходоодонд орж, тэдгээрийн үхлийн шалтгаан олонтоо болдог байна.
1950-иад оноосөнөөг хүртэл хуванцар болон резиний үйлдвэрлэл хэрхэн хөгжиж ирснийг Ямбек болон түүний нөхөд тал бүрээс нь судласнаар, одоо Дэлхийд барагцаалвал 6,3тэрбум тонн хуванцар хог байгаа бөгөөд үүний хэмжээ энэ зууны дунд үе гэхэд хоёр дахин нэмэгдэхийг тооцоолжээ.
Хэрвээ 1950 онд дэлхийн үйлдвэрүүд ердөө 2 сая тонн хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол, 2015 онд энэ үзүүлэлт 400 сая тоннд хүрч, 200 дахиннэмэгдсэн байна.Энэ нь жил бүр хуванцар үйлдвэрлэх хэмжээ барагцаалвал 8%-иар өсчээ гэсэнүг юм.
Тийнхүү хуванцар үйлдвэрлэх хэмжээ эрчимтэй нэмэгдэж,хуванцар хог болон хуванцар бүтээгдэхүүний талаас илүү нь сүүлийн 13 жилд гарсан байна. Ирээдүйд байдал улам л дордох бөгөөд тиймээс хуванцарыг хэрхэн ашиглаж, боловсруулж байгаа стратегийг эргэж харахыг эрдэмтэд бүх улсын үйлдвэрлэгчид болон эрх баригчдад уриалж байна.
Европт хуванцар хогийн 30%, Хятадад 25% нь гардаг бөгөөд гэхдээ хуванцар хогийн ердөө 9%-ийг гаргадаг АНУ-д ч ийм арга хэмжээг авах шаардлагатай байгаа ажээ.
Хуванцарын найрлагад ордог нэг бодис эрчүүдэд үргүйдэл үүсгэдгийг эрдэмтэд тогтоосон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ