Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт хоёр түймэр ассаар байна

Сэлэнгэ аймгийн хэмжээнд Ерөө, Мандал, Хүдэр гурван сумдыг хамарсан нийт 12 түймэр асч байсныг тодорхой хэсгийг нь унтраан, заримыг цурманд оруулж, одоогийн байдлаархоёр түймэр ассаар байна. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Хэрийн гол”-д гарсан түймэр бүрэн унтраажээ.

Мөн тус аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв”,Түнхэл багийн “Хуст”, мөн сумын Түнхэл багийн “Хүдэр-Овоо”-д гарсан түймрийг цурманд нь оруулж унтраахаар ажиллаж байгаа аж.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Өлөнт", мөн сумын Бугант багийн “Майнт өндөр-Уул”, Буурагчин багийн “Марзын-Ам”, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Тайлч”, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Харанхуйн-Ам”, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Шоргоолжийн даваа” зэрэг газруудын түймрийг унтраахаар ажилласаар байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 17 хэм дулаан
Өчигдөр 07 цаг 41 мин

Улаанбаатарт 17 хэм дулаан
Өчигдөр 07 цаг 41 мин