“Гэртээ ганцаараа” инээдмийн кино хүмүүст аюултай гэдгийг эрдэмтэд нотложээ

Сэтгэл судлаачид “Гэртээ ганцаараа” гэдэг инээдмийн киноны үйл явдлын өрнөлд дүн шинжилгээ хийснээр, уг кинохүмүүст аюултайг нотложээ. Шинэ жилээр үзүүлдэг энэ нэрд гарсан кино элдэв сонирхолтой үйл явдлаар дүүрэн бөгөөд бодит амьдралд үүнийг дууриан хийх гэх нь бэртэл гэмтэл, тэр ч байтугай үхэлд хүргэж мэдэх юм.
Олон үзэгчийн дуртай болсонэнэ хөгжөөнтэй кино бэртэл гэмтэл авахад хүргэж болох юм гэж эрдэмтэд нотлож байгааг хэвлэлд дурджээ.Киноны үйл явдал нь түүнийгүзэж буй хүүхдүүд үзэж харснаа дууриан хийхэдхүргэж болох ажээ. Ингэснээр тэд өөрсдийгөө төдийгүй, ойр хавийнхаа хүмүүсийгбэртэл гэмтэлд оруулж болох гэнэ.
Кинонд гардагдүрсгүй явдлууднь ээдрээтэй байдалдсандарч тэвддэггүйгээр барахгүй, өөрийн гэр орныгхорон санаатнуудаас хамгаалж чаддагжаал хүүгийн эрэлхэгзоригийг харуулдагийг сэтгэл судлаачид дурдсан байна.
Гэвч киног үзсэн хүүхэд багачууд бүхий л сонирхсон үзэгдлийг дууриан хийж бүрнээ болох гэнэ.Тиймээс сэтгэлийн хөөрөлтэй хүүхдүүдийг энэ киног үз хэмээн зөвлөх хэрэггүй.Киног насанд хүрэгсдийн хамт үзвэл зүгээр бөгөөд тэд киноны олон үйл явдлыг яг тэр чигээр нь хүлээн авах хэрэггүй гэдгийг хүүхдэд ярьж өгөх хэрэгтэй юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ