50 настай Памела Андерсоны халуухан зургууд

Долоодугаар сарын эхээр Памела Андерсон 50 нас хүрсэн юм.“Малибугийн аврагчид” цуврал киногоороо нэрд гарсан жүжигчин шүтэн бишрэгч нартаа секс-бэлгэдлийн статусаа дахин сануулахаар шийдсэн бололтой.

Тийнхүү Памеладахин шинээр зургаа татуулжээ. Тэр халуухан зураг авахуулахаарФранцын Сен-Троперуу ниссэн байна.Андерсон урт гэгчийн улаан даашиз, хар бээлий, хар өнгийн оймсон гуталтайгаар зургаа татуулжээ.Зурагт жүжигчин даашинзаа дээш өргөж, цаана нь ямар ч дотуур хувцас харагдахгүй байгаа нь илт байна.
Тэрээр Францын хөлбөмбөгийн шигшээ багийн 31 настай хамгаалагч Адиль Рамитай учир ургуулсан тухай цуу яриа саяхан олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд гарсан юм.Шар сонинуудад бичсэнээр, Памела “WikiLeaks”-ийг үндэслэгч Жулиан Ассанжаас хөндийрч,тамирчинтай уулзаж эхлэжээ. Тэднийг Канн хотын ресторан, зоогийн газруудад хамт байхыг нэг бус удаа харцгаасан байна.




С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ