Х.Баттулга: Цэрэг техникийн хамтарсан ажиллагааг өргөжүүлэхэд анхаарна

Эрхэм хүндэт ард, иргэд ээ!

Төрийн цэргийн байгууллагуудын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа!

Хүндэт зочид оо!

Улс, эхорныхоо тусгаартогтнол, бүрэн эрхт байдал,нутаг дэвсгэрийнбүрэнбүтэн байдал, улсын хилийнхалдашгүй дархан байдлыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах хүнд хариуцлагатай үүргийг буурал түүхийн олон нугачаанд хэлбэрэлтгүй сахин биелүүлж, эх орондоо дайн тулаангүй, амар тайван амьдрах ихтүүхэн замнал, ололтамжилтыгулбаалан авч ирсэн Монгол Улсын төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн та бүхэнд баяр хүргэе.

Монгол төрийн тусгаар тогтнолын тулгуур нь төрийн цэргийн байгууллагуудбайж, төр, ард түмний өмнө хүлээсэн өндөр хариуцлагатайалбаа итгэл төгс биелүүлж, эх орныхоо аюулгүй байдлыг баталгаажуулахад та бүгдийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлээсихээхэн хамаарах болно гэдгийг тэмдэглэж байна.

“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгээр улсыг батлан хамгаалах тогтолцоо, батлан хамгаалах үндсэн чиглэлийг тодорхойлсон тул Миний бие Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийнхувьдбатлан хамгаалах хүчинчадлыгбэхжүүлж,төрийн цэргийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэн боловсронгуй болгоход нэн тэргүүнд анхаарч, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг болон тайван цагтхамтран үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхэддэс дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.

Зэвсэгт хүчний цэргийн зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах, цэрэг-улс төрийн өндөр мэргэжлийн стратегич офицеруудыг бэлтгэх,агаарын цэргийн зэвсэглэл техникийг шинэчлэх гээд олон асуудлыг Та бид хамтран шийдвэрлэх шаардлага гарч байна.

Улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох зориулалт бүхий цэргийн анги, салбарыг бэхжүүлэх, гүйцэтгэх үүрэгт нь зохицсон цэргийн болон тусгай техникээр хангах, улмаар цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцууланажиллах хүчний мэргэшсэн нөөц бий болгох, залуучууд цэргийн алба хаах хугацаандаа орлого олж, хуримтлалтай болоход чиглэсэн “Нэг цэрэг-нэг үндэстэн” зэрэгхөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх нь улс орны хөгжилд түлхэц болно гэж үзэж байна.

Монгол Улсын зэвсэгт хүчинзалуучуудыг эх оронч, үндэсний үзлээр хүмүүжүүлэх, эх орноо батлан хамгаалах мэдлэг боловсрол, бие бялдар, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэхэд идэвхитэй, санаачилгатай оролцдог, хамтран ажилладагэв нэгдэлтэй, нэг зорилгод төвлөрч чаддагболоход анхаарч, Та бүхнийг олон талаар шахан шаардаж, сайн үйл хэрэг, сайн цэргийн мэргэжилтнүүдийг дэмжин ажиллах болно.

Монгол Улсын зэвсэгт хүчнийг улс төрийн нам эвсэл, бүлэглэл, арилжаа бизнесийн холбооноос холдуулж, жинхэнэ эх оронч, чадварлаг, мэргэжсэн цэргийн стратегич удирдлагатай зэвсэгт хүчин байх ёстой гэдгийг энд зориуд анхааруулж байна.

Хоёр хөрш орон болон бусад гадаад орны төрийн цэргийн байгууллагатай байгуулсан цэргийн,цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Олон улсынхамтарсан сургалт дадлагыг үр өгөөжийг нэмэгдүүлж, урт хугацааны хөтөлбөрөөрмэргэжлийн өндөр бэлтгэлжилт бүхий бие бүрэлдэхүүн, орчин үеийн зэвсэглэл, техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлэн хөгжүүлэх зорилго, зорилтуудыгТа бид хамтран хэрэгжүүлж чадна гэдэгт Би итгэл төгс байна.

Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, сахилга, зохион байгуулалтаа бэхжүүлэн, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай зүтгэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд уриалж, цаашдын албанд тань их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүлэнх, сайн сайханбүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн сүлд хийморь бадран мандаж байх болтугай.

“Ура” нөхөд өө!




СЭТГЭГДЭЛ БИЧИХ