УСТАХААС нь өмнө очиж үзэх хэрэгтэй 13 үзэсгэлэнт газар

Бусад улс орноор аялж, эх дэлхийтэйгээ танилцахыг хүсдэг хүмүүсийн нэг нь та мөн үү? Хэрвээ та хаашаа аялахаа мэдэхгүй байвал эдгээр үзэсгэлэнтэй газруудыг зорихыг зөвлөж байна. Учир нь, доорх газрууд нь уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас сүйдэж байна. Зөвхөн түүхийн ном эсвэл гэрэл зургаас л харах эмгэнэлтэй мөч ойрхон байгаа тул та амжиж зочлоорой.
Сөнөсөн тэнгис

Сөнөсөн тэнгис бол дэлхийн хуурай газрын хамгийн нам цэгт буюу далайн түвшнээс доош 420 метрт оршдог. Цөлийн гайхалтай тогтоц болон тэнгисийн усанд орсон хүн хэзээ ч живдэггүйгээрээ алдартай.
Харамсалтай нь, уур амьсгалын өөрчлөлт болон Иордан голын цутгал багассанаас болж Сөнөсөн тэнгис ширгэж байгаа нь хүмүүсийн сэтгэлийг түгшээж байна.
The Great Barrier Reef

Австралийн эргийн дагуу орших The Great Barrier Reef нь дэлхийн хамгийн том шүрэн хавцал юм. Хэдэн мянган зүйлийн ургамал, амьтдын гэр болдог тус хавцалд уур амьсгалын өөрчлөлт, хэт их загасчлал, усан онгоцны хөдөлгөөнөөс болж аюул тулгараад байна.
Петра хот

МЭӨ 400-гаад оноос баригдаж эхэлсэн энэхүү барилга нь гадна хэсгийг бүрхсэн агуу том сийлбэрээрээ алдартай. Чулууны өнгөнөөс болоод Сарнай хот гэж нэрлэх нь бий. Он цагийн эрхээр Петра нар, салхи, давстай усанд идэгдэж, элэгдэж, бага багаар нурж эхэлжээ.
Хятадын Цагаан Хэрэм

Эртний Хятад гадны дайралтаас хамгаалахаар хойд хилийн дагуу баруунаас зүүнтээ барьсан энэхүү хэрэм өнөөдөр тус улсын аялал жуулчлалын гол бүс болжээ. Хятадууд эртний хэрмээ хэвээр хадгалахаар ихээхэн хүчин зүтгэл гаргаж байна. Гэсэн ч элэгдэлт болон нутгийн иргэд тоосгонуудыг хулгайлж, зарж байгаагаас үүдэн энэхүү дурсгалт газарнурах аюултай тулгарчээ.
The Grand Canyon

The Grand Canyon-ийг АНУ-ийн Түүхийн өвийг хамгаалах үндэсний төв сүйрлийн ирмэгт тулаад байгаа түүхэн 11 газрын нэгээр 2015 онд нэрлэжээ. Энэхүү дэлхийн хамгийн гүн хавцал нь уул уурхай, жуулчлалын нөлөөнөөс болж сүйдэж байна.
Мальдив

Цагаан элст эрэг, үдшийн бүрэнхийд “гэрэлтдэг” усаараа алдартай энэхүү арлыг халуун орны диваажин ч гэж нэрлэдэг. Далайн түвшнээс дээш ердөө 2.4 метрт оршдог энэхүү арлыг аяллын төлөвлөгөөндөө багтаагаагүй бол хожим харамсах вий. Учир нь, далайн түвшин дээшилж буйгаас үүдэн Малдивийн арал Энэтхэгийн далайн гүн рүү бага багаар живж эхлээд байна.
Науру

Науругийн арал нь хамгийн жижгээрээ Ватиканы дараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг улс юм. Науру нь хариуцлагагүй уул уурхай болон уур амьсгалын өөрчлөлтөөс болж онгон байгалиа алдаж буй орнуудын хамгийн том жишээ юм.
Патагонын мөсөн талбай

Чили болон Аргентины хил дээр орших Патагонын нь дэлхийн хоёр том мөсөн талбай юм. Корнеллийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар, Андын нуруунд орших тус мөсөн талбайн хэмжээ нь байх ёстой түвшнээс 1.5 дахин хурдан хумигдаж байна.
Монтанагийн Мөсөн голын байгалийн цогцолбор

АНУ-ын баруун хэсэгт орших Монтана мужийн Glacier National Park урьд нь 150 орчим мөсөн голтой байжээ. Харин одоо уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ тоо ердөө 25 болж буураад байна.
Мароккогийн Kasbah Telouet

Мароккогийн аялал жуулчлалын алдартай чиглэл болох Kasbah Telouet нь Атлантын нуруунд оршдог. Тустуурийг нөхөн сэргээх ажлыг 2010 онд хийсэн боловч ордны анх байсан хэсгээс маш бага хэсгийг авч үлдэж чаджээ.
Гизагийн пирамид

Египетийн нууцлаг пирамидуудыг дэлхийн аялагч бүр заавал үзэх ёстой билээ. Учир нь, энэхүү гайхамшигт барилга маш хурдан элэгдэж, үгүй болж байна
Италийн Венеци

Төрөл бүрийн амттай хоол, үлгэрийн гэмээр завин аяллыг санал болгодог Венецийг хамгийн төгс аяллын чиглэл гэж болно. Харамсалтай нь, далайн түвшин хурдацтайгаар нэмэгдэж байгаагийн улмаас Венецид жилд дунджаар 100 удаа үер болдог бөгөөд дараагийн зуун гэхэд бүрэн живэх эрсдэлтэй тулгарчээ.
Калифорнийн Big Sur

Калифорнид гайхалтай байгалийн тогтоц дүүрэн байдаг ч Big Sur-тай дүйцэх нь цөөн. Далайн эргийн дагуу тавигдсан хурдны замаараа алдаршсан энэхүү үзэсгэлэнтэй газар ган, нуранга, ойн түймэрт ихээр өртөх болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ